Та өглөөний ундандаа юу идэв?
Ихэнх хүмүүсийн хувьд боломжууд нь энэ 2-ын аль нь ч байсан бай энгийн нүүрс-усан "хоол" болох шарсан талх , өглөөний цайнд иддэг савласан эрдэнэшишийн хоол эсвэл өглөөний цайгаа тэрчигээр нь алгассанаас ихэндээ өглөөгүүр жижиг сажиг зүйлс идэж эхэлхэд хүргэдэг.
Эдгээр нь 2-уулаа цусандах сахар болон инсулины хэмжээг хурдтайгаар өсгөн, нүүрс-ус идэх дуршилийг өдөөж мөн эрч хүчийг унахад хүргэдэг байна.
Нүүрс-усанд суурилсан өглөөний хоол...
Хөх-сахарын төвшин, Хар-инсулины төвшин, Ногоон-хэвийн цусан дах сахарын төвшин, Цагаан-өлсөлт, Саарал-өглөө, орой |
Өглөөд, энгийн нүүрс-ус /элсэн чихрээр амталсан эрдэнэшишийн хоол, цагаан талх, шарсан талх г.м/ нь цусан дах сахарын хэмжээг гэнэт ихсэгсний дүнд бидний нойр булчирхай ихээхэн хэмжээний инсулинийг ялгаруулах шаардлагатай болдог.
Инсулин нь бидний цуснаас ихэнх сахарыг арилган илүүдэл өөх болгон хувиргана. Үүний дүнд цусан дах сахарын хэмжээ эрс буурч мөн нүүрс-ус идэх дуршил нэмэгдэнэ. Энэ мөчлөг нь өдрийн туршид 2-3аас олон удаа давтагдана.
Энэ хортой мөчлөг нь чихрийн шижин, цусны өндөр даралт, илүүдэл жинг бүрэлдүүлэх томоохон шалтгаан нь болж өгдөг байна.
Өглөөний цайгаа уухгүй байх...
Хөх-сахарын төвшин, Хар-инсулины төвшин, Ногоон-хэвийн цусан дах сахарын төвшин, Цагаан-өлсөлт, Саарал-өглөө, орой |
Өглөөний ундаа уугаагүй үед бидний цусан дах сахар нь хэвийн хэжээнээс доогуур болтолоо унаснаар нүүрс-ус идэх хүслийг төрүүлэхээс гадна эрч хүчийг унагаж байдаг.
Ингээд та дахиад энгийн нүүрс-ус руугаа эргэн хадсанаар цусан дах сахрын хэмжээгээ ихэсгэн өлсгөлөнгөө давж гарах болон эрч хүчнийхээ уналтыг зогсоохыг оролдоно. Энгийн нүүрс-ус нь цусан дах сахрын хэмжээг түргэн нэмэгдүүлсэнээр инсулиний нилээд их хэмжээний ялгаруулалтын шалтгаан болно. Инсулин нь цуснаас сахрыг гарган илүүдэл өөх болгоно. Энэ мөчлөг нь өдрийн туршид 2-3аас олон удаа давтагдана.
Энэ хортой мөчлөг нь чихрийн шижин, цусны өндөр даралт, илүүдэл жинг бүрэлдүүлэх томоохон шалтгаан нь болж өгдөг байна.
Тэнцвэртэй эрүүл өглөөний хоол
Ийм өглөөний унд нь цусан дах сахар, инсулиний хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр бидний биеийг зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодисууд болон эрч хүчээр хангаж өгдөг. Энэ нь өдрийн туршид нүүрс-усны хамаарлаас зайлсхийхэд тань тусална. Ийм байснаараа хоолны дуршил хяналтан дор байж, нүүрс-ус идэх хүсэл нь /амтлаг зууш, шоколад, нарийн боов, түргэн хоол, чихэрлэг ундаа г.м/ багассанаар бие махбоди өөрийн хадгалсан өөхнөөсөө өдрийн хэрэгцээндээ зориулан хэрэглэж эхлэдэг байна.
Эрүүл өглөөний унд...
Тэнцвэртэй өглөөний унд нь дараах 3н зүйлийг хийх ёстой:
- Унтаж байх явцад алдагдсан биеийн шингэнийг эргэн нөхнө.
- Биеийг эрч хүчээр хангана.
- Биеийг зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодисуудаар хангаснаар цусан дах сахарын хэмжээг хэвийнээр барихад тусална.
No comments:
Post a Comment